Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 63 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. 

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 23 нь нийслэлд, 40 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 992.537 хүрэв.

Сүүлийн 24 цагт 286 хүн эдгэрсэн бол 1512 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.

Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2134 хүн эндээд байна.