Цаг үеийн мэдээ

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших "Шилийн богд" уулыг зорих иргэдийн тоо нэмэгддэг.

Дунджаар сар шинийн өдрүүдэд 5000 гаруй тээврийн хэрэгсэл 20,000-30,000 гаруй иргэд зорин очдог байна. Цагдаагийн байгууллагаас эдгээр өдрүүдэд цагийн менежментийн дагуу хяналтын постыг ажиллуулан жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.