Цаг үеийн мэдээ

Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний уснаас үүссэн халиа дошин, уулын гуу жалга, сайрын цас, мөс хайлж, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер үүсэх эрсдэл өндөртэй байна. 

Иймд уулын ам, гол усны ойр суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цас, мөсөө зайлуулах, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээж шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сэрэмжлүүлж байна.