Цаг үеийн мэдээ

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/207 тоот тушаалаар батлагдсан “Tээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлаж байна.

1. Дуудлага худалдаа болох хугацаа: 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн хооронд

2. Дуудлага худалдааны цахим хаяг: auction.transdep.mn

3. Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: 

- 000А, АААА дугаар 2,000,000 /хоёр сая төгрөг/;

- 00А0, 0ААА, А000, 00АА, 0А00 дугаар 500,000 / таван зуун мянган төгрөг/;

- 00АВ, АВАВ, АВВА, ААВВ, ААА0, АААВ болон бусад 20 дугаар, орон нутгийн дугаар 100,000 / нэг зуун мянган / төгрөг

4. Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг тухайн оролцож буй дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс эхлэн цахимаар бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдөрт 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу/

5. Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч нь тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна. Ялагч нь хэрвээ заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд дэнчингийн төлбөр буцаан олгогдохгүй. Төлбөрөө бүрэн төлснөөс хойш ажлын 5 өдөрт багтааж, өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд дугаараа байршуулах үүрэгтэй.

6. Холбогдох утасны дугаар: 7007-0030, 1900-1234