Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу "Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадмын 3 дахь өдөр дараах тэмцээнүүд явагдана.

Бокс:  15:00 цагаас эрэгтэй 54, 57, 60 кг-ийн тоглолтууд, эрэгтэй 63.5, 67 кг-ын жингийн хагас шигшээ тулаан /Бөхийн өргөө/

Жүдо:  13.00 цагаас эрэгтэй 73, 81, +81 кг, эмэгтэй 57, 63, + 63 кг-ын урьдчилсан барилдаанууд эхлэх бөгөөд, 17:00 цагаас эрэгтэй 73, 81, +81 кг, эмэгтэй 57, 63, + 63 кг-ын шигшээ барилдаан болно. /Степпе Арена/

Волейбол: Волейболын тэмцээн өнөөдөр эхэлнэ. 15:00 цагаас эрэгтэй Хонконг – БНХАУ-ын Тайвань, 17:00 цагаас Макао – БНХАУ-ын шигшээ багууд өрсөлдөнө.

Ширээний теннис: Өглөө 10:00 цагаас эрэгтэй, эмэгтэй багийн хагас шигшээ тоглолтууд, 15:30 цагаас аваргын төлөөх тулаанууд эхэлнэ.

Хөл бөмбөг: 12:30 цагт Хонконг – Макао, БНХАУ-ын Тайвань – Монголын багийн сонирхолтой тоглолтууд болно.

E-Sport: 10:00 цагаас Соёлын төв Өргөөнд эхэлнэ.

Бадминтон: МХБХ-ны Футзалын ордонд 12:00 цагаас эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хос, эр эм хосын тэмцээн болно.

3х3: 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй медалийн төлөөх тоглолтууд ҮСАХ-д 16:00 цагаас эхэлнэ.