Цаг үеийн мэдээ

Дорнод аймгийн Матад сумын төвөөс зүүн хойд зүгт 129 км зайд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Газар хөдлөлт урд шөнө Улаанбаатарын 00.12 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.

Үүний өмнө Матад сумын төвөөс зүүн хойд зүгт 140 км зайд 10 дугаар сарын 24-нд 4.5 магнитуд, энэ сарын 23-нд мөн сумын төвөөс зүүн хойд зүгт 138 км зайд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм.