Цаг үеийн мэдээ

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн чансаагаар L'Orйal-ийн өв залгамжлагч Франсуаза Беттанкур - Майерс 100 тэрбум долларын  хөрөнгөтэй анхны эмэгтэй боллоо.

Өвөөгийнх нь үүсгэн байгуулсан Францын гоо сайхны эзэнт гүрэн сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хөрөнгийн зах зээлд хамгийн сайн үзүүлэлттэй байгаа юм. Парис хотод L'Orйal компанийн хувьцааны үнэ өнгөрсөн пүрэв гарагт дээд хэмжээндээ хүрчээ. Цар тахлын хөл хорионы үеэр хүмүүсийн нүүр будалт буурсны дараа  тус компанийн борлуулалт нь сэргэж байна.

Өдгөө 70 настай хатагтай Беттанкур-Мейерсийн хөрөнгө Bloomberg-ийн тэрбумтнуудын индексээр 100 тэрбум долларыг давж, дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 12 дугаарт бичигджээ.

Хатагтай Беттанкур-Мейерс бол компанийн ТУЗ-ийн дэд дарга юм.  Ф.Беттанкур - Майерс болон түүний гэр бүлийнхэн L'Orйal-ийн 35 орчим хувийг эзэмшдэг цорын ганц томоохон хувьцаа эзэмшигчид юм.

Тэрбээр ээж Лилиан Беттанкурыг 2017 онд таалал төгссөний дараа L'Orйal-ийн өв залгамжлагч болсон юм.

Францын хамгийн баян хүнээр тогтмол шалгарч байсан Лилиан нь Францын удирдагчидтай ойр дотно харилцаатай байсан бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олны анхаарлын төвд байдаг эрхэм байлаа.

Тэрбээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд цорын ганц охин Франсуазатай харилцаа муутай болж шүүхээр заргалдаж байв. 2011 онд Францын шүүх Лилианыг оюун ухааны өөрчлөлтөд (зөнөглөлийн нэг хэлбэр) орсон гэж үзэн түүний хөрөнгө, орлогод хяналт тавих эрхийг Франсуазад олгосон байна.

Хатагтай Беттанкур-Майерсийг дэлхийн олон баячуудын оролцдог олон нийтийн арга хэмжээнд оролцохоос илүү хувийн амьдралаа эрхэмлэдэг гэж ярьгаадаг аж. Тэрбээр өдөрт хэдэн цагаар төгөлдөр хуур тоглодгоороо алдартай бөгөөд Библийн таван боть судалгаа, Грекийн бурхдын угийн бичиг гэсэн хоёр ном бичжээ.

Таны сурталчилгаа