Цаг үеийн мэдээ

Чингэлтэй дүүргийн 19 хороонд иргэн хашааны шар өвсөө шатааж байсныг ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж унтраалаа. 

Амралтын өдрүүдэд хашааны шар өвс шатаасан дуудлага нэмэгдэх хандлагатай байдаг. 

Иймд шар өвс шатаахгүй байхыг зуслангийн чиглэл, ногоон бүс, гэр хорооллын айл өрхүүдэд онцгой байдлын газраас анхааруулж байна.