Цаг үеийн мэдээ

Хонь: Тун таатай өдөр. Од гараг таныг идэвхтэй байхад эергээр нөлөөлж байна. Хэрэв боломжийг үл ашиглавал ойрын хугацаанд ийм таатай үе ховор тохионо. Амьдралын хэв маягийг тань үндсээр нь өөрчлөх мэдээ мэдээлэл хүлээн авч магадгүй. Бизнесийн салбарт ажилладаг, их бага худалдаа наймаа хийдэг эрчүүдэд таатай байна. Харин бүсгүйчүүд шинэ учралтай учрах, найз нөхдийн нөхөрлөлөө бататгах, дотно харьцаагаа сэргээхэд таатай байна.

Үхэр: Эерэг өдөр. Таныг өнөөдөр ажил төрөл гэхээсээ илүүтэй хайртай дотнын хүмүүс ялангуяа үр хүүхдэдээ анхаарал тавихыг зөвлөж байна. Та өөрийн зохион байгуулах ур чадвараа бүрэн гаргаж, өрнөж байгаа үйл явдалтай хөл нийлүүлэн тэвчээртэй байж, аливаа ажил төрөлд ажил хэрэгчээр хандах нь аливаа хямрал, зогсонги байдлаас амжилттай гарах түлхүүр болно.

Ихэр: Хоёрдмол өдөр. Бүсгүйчүүд хөл үймээн дунд байх бөгөөд олон төвөгтэй асуудлуудад ихэнх цаг заваа зарцуулах бололтой. Хүч чадлаа зөв хуваарилах, нэр хүндээ өсгөх, сэтгэлийн тэнхээтэй, урам зоригтой байх үе эхэлж байна. Харин эрчүүдийн хувьд сонирхолтой уулзалтуудад очих, эсвэл гэнэтийн сайхан мэдээ хүлээж байна. Ажил төрлийн хувьд ч амжилт, ашиг орлого арвинтай байна.

Мэлхий: Хоёрдмол өдөр. Өнөөдөр та орхигдсон ажлын төлөө хамаг хүчээ барна. Танаас нэлээдгүй хүч хөдөлмөр шаардагдах ч бүрэн дуусгаж чадвал үр өгөөж нь танд багагүй ирэх болно. Мэргэжлийн салбартаа амжилттай ажиллаж нэр хүндээ өсгөж чадна. Зарим хүмүүс сэтгэл муутын нөлөөгөөр ажил дээрээ алдаа гаргаж магадгүй. Олон нийтийн зүтгэлтэн болон хууль, анагаахын салбар ажиллагсдад аз тохиох болно.

Арслан: Болгоомжлох өдөр. Мэргэ төлөг тавих, зөнч удган дээр очих нь зарим хүмүүсийн хувьд таатай ч амьдралын нарийн нандин, чухал зүйлийг төлөгчөөр шийдүүлэх хэрэггүй. Та өөрийн зөн билгээ дагахад алдахгүй. Ямар нэгэн тэмдэглэлт үйл явдал, найр наадамд очих хэрэггүй бөгөөд олон цугласан газраас зайлсхийхийг зөвлөж байна.

Охин: Өөдрөг өдөр. Олон хүний хувьд санхүүгийн байдал нь өсөн нэмэгдэж зарим нэг нь өр зээлээ төлж тогтвортой байдлыг бий болгож чадна. Энэ өдрийн төлөвлөсөн ажил тань амжилттай дуусаж дараагийн ажлынхаа эхлэлийг тавьж чадна. Аав ээждээ тавих анхаарал халамж туйлын сул байгааг мэдрэх болно. Таны зөн совин тийм ч өндөр биш байгаа тул мэдрэмждээ найдаж аливаа шийдвэр гаргахгүй байхыг анхааруулж байна.

Жинлүүр: Таатай өдөр. Бүх төрлийн ажил үйлс бүтэмж муутай, тэр тусмаа шинээр ямар нэгэн ажил, бизнес эхлүүлэх хэрэггүй. Хуучин ажлаасаа эрч хүч авахад таатай бөгөөд эрсдэл багатай байх болно. Гэр бүлийн гишүүдийн хэн нэгэнд нь баярт үйл явдал тохиох нь танай гэр бүлийн баяр болж багахан хэмжээний хүлээн авалт, үдшийн зоог барьж мэднэ.

Хилэнц: Таны эртнээс ярьж бодож байсан ажил тань эхлүүлэхийн даваан дээр үгүй болно. Магадгүй өнөөдөр та хувийн амьдралдаа маш чухал шийдвэр гаргаж мэднэ. Өнөөдөр таныг сонирхолтой шинэ танил хүлээж байна. Ажил хэргийн түншээс найз нөхдийн харилцаа болон гүнзгийрэх бололтой. Уран бүтээлч хүмүүс бодсон санаснаа гүйцэлдүүлж чадна. Өдрийн хагасад бие тавгүйрхэн, сэтгэл санаа тогтворгүйтэж болзошгүй.

Нум: Хянуур өдөр. Хувийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй хэн нэгнийг буруутгаж магадгүй тул аливааг асуудлыг сайтар тунгааж, зөв дүгнэлт гарахыг зөвлөж байна. Амьдралын ноён нуруу тань хаана бөхийх вэ гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Та өөрийн байр суурь, нэр хүндийг өөрийн гараар сэвтүүлж магадгүй гэдгийг сануулж байна.

Матар: Таатай өдөр. Аливаа зүйлд ам гарахгүй байхыг хичээх хэрэгтэй. Өөрийн эхлүүлсэн ажлыг хүнд нялзаах нь таны ажлын үр дүнг баллаж мэдэх тул өөрийн гар биеэр дуусгах нь илүү чухал гэдгийг санаарай. Энэ нь албан тушаал ахих, амжилт үзүүлэх бололцоог нээж өгч байгааг мэдэх хэрэгтэй. Мөн өөрийн амьдарч буй орчноосоо таашаал авахыг хичээ.

Хумх: Болгоомжлох өдөр. Өмч хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн асуудал үүсэж магадгүй тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Үл таних хүмүүсээс хол байж, өөрийгөө болон гэр бүл дотнын хүмүүсээ аюулд орохоос сэрэмжил. Та өөрийн хүсэн хүлээсэн зүйлээ олж, юу ч сонирхсон бай энэ нь таны үзэл бодлыг тэлж өгөхөөс гадна танд гайхалтай боломжуудыг нээж өгнө.

Загас: Хүнд өдөр. Бизнес эрхлэгчид, ажил хэрэгч хүмүүс амжилттай байх ба ихэнх ажил нь төлөвлөснөөр бүтэмжтэй байх болно. Тэдний замд шийдвэрлэхэд бэрх, тодорхойгүй асуудлууд нэлээд гарч ирэх боловч ойр дотнын хүнийхээ тусламжтайгаар амжилттай шийдвэрлэнэ. Эрүүл мэндийн тухайд ноцтой асуудал тулгарах бөгөөд цаг алдалгүй эмчид хандахыг зөвлөж байна.