Цаг үеийн мэдээ

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Хакүхо цом" Өсвөрийн сүмо бөхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

“Эрүүл монгол хүүхэд” уриан дор өсвөрийн сүмочдын аварга шалгаруулах “Хакүхо цом” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд аравдугаар сарын 18-нд СТО-ы "А" зааланд болох аж. 

 Энэ удаагийн тэмцээнийг 5 насны ангиллаар явуулах бөгөөд "Хакүхо" сан "Их шавь" спорт сургалтын төвтэй хамтран зохион байгуулах аж. Уг тэмцээнээс шалгарсан тамирчид Япон улсад болдог “Хакүхо цом” олон улсын тэмцээнд өрсөлдөх боломжтой болдог юм.  

"Хакүхо цом" олон улсын тэмцээн жил бүрийн хоёрдугаар сард болдог бөгөөд уг тэмцээнд барилдсан хүүхдүүд эхнээсээ мэргэжлийн сүмод  орон барилдаж эхлээд байна.