Цаг үеийн мэдээ

Улирал тутам гардаг FMJD-ийн шинэчлэгдсэн чансаа 2019 оны 10 дугаар сарын 1-нд гарлаа.

Шинэчлэгдсэн чансаагаар Ази тивийн насанд хүрэгчдийн аварга Б.Мөнхжин, Б.Мишээл нарт Дэлхийн даамын холбооноос Их мастер (International Grandmaster) цолыг албан ёсоор олгосон байна. Мөн Азийн АШТ-д амжилттай тоглосон Н.Лхагвадолгор, Б.Сэлэнгэ, У.Баяржаргал нар Дэлхийн даамын холбооны дэд мастер болж, олон улсын цолтнуудын тоог нэмлээ.

Түүнчлэн US Open 2019 тэмцээнээс Б.Мишээл эрэгтэйчүүдийн ДДХМ цолны 1 балл, Hingqui Cup тэмцээнээс С.Мөнх-Оргил, Г.Хэрлэнмөрөн нар эрэгтэйчүүдийн ДДХМ цолны 1 баллыг тус тус биелүүлжээ.