Цаг үеийн мэдээ

Жор үзсэн ламаас зовлон үзсэн чавганц дээр гэсэн үг бий. Монголчууд би эрт дээр үеэс уламжлалт анагаах ухааныг шүтэж, гарын доорхи зүйлсээр өөрсдийгөө анагаадаг байсан. Тэгвэл энэ удаагийн Зөвөлгөө буланд бөөрний өвчнөө анагаах аргаас хуваалцаж байна.

            Бөөр муудаж, өвдөхөд тэхийн шээг чанаж уудаг. Энэ нь үр дүн өгдөгийг хүн бүр мэднэ

            Цахилдагны үндэс чанаж уух их сайн, цусаар шээж байсан хүн зүгээр болдог гайхамшигтай арга юм. Бөөр шээс ялгаруулах болон давсагны үйл ажиллагаатай холбоотой учир эмчилгээ адил байдаг.

            Орондоо шээдэг хүүхдэд цээнийн үндэс чанаж тогтмол уулгахад шээхээ больдог. Мөн шээс хаагдсан үед цахилдаг буурцагны үндэс чанаж аягыг өгөхөд 30 минут дараа зүгээр шээдэг.

            Шүдлэн хонины бөөрийг борцолж нүдээд өдөрт 3 удаа хоолны жижиг халбагаар хонины ахар сүүлны яс чанасан шөлөнд хийж уухад бөөр бэлхүүсний өвчин арилдаг.

            Бөөр муудсан хүн туйплан уух нь сайн.

            Бөөрний чулуутай хүн нэг дор гурван шил пиво уугаад хөлсөө гартал гүйхэд чулуу бутарч гадагшилдаг.

            Давсагны чулуутай хүн бөөрөнхий сонгино жижиглэж хэрчээд шилний тал хүртэл хийгээд сайн архи хийж 12 хоног дулаан газар тавиад өдөрт 3 удаа хоолны өмнө халбагаар уухад чулуу хайлж гарна.

            Нохойн хошууны хандыг байнга хэрэглэхэд бөөр ходоодны өвчингүй болно.

Тарвасны шүүс бөөр цэвэрлэдэг чулууг гадагшуулна

            Янгир ямааны мах бөөрөнд нэн тустай.

Нэг литр усанд хоёр том халбагаар  тэхийн шээг хийж хандалж уухад сайн.

            Бөөр хөрч илч буурахад галуу шувууны мах шөл идвэл сайн.

            Тарвагны хорхогны шөлөнд чинжүү хийж халуунаар ууна. 2-3 удаа уухад насанд туршид бөөр нуруу өвдөхгүй.

            Бөөрний хий ихэдсэнээс дөрвөн мөч янгинаж өвддөг. Энэ үед шар тос, арвай гурил, бор давс адил хэмжээтэй хольж бүлээн жин тавина.