Цаг үеийн мэдээ

Монгол-Чехийн бизнес форум МҮХАҮТ-д үргэлжилж байна. Уг арга хэмжээг нээж БНЧУ-ын Парламентын Сенатын дарга Ярослав Кубера, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродски, тус улсын Эдийн Засгийн Танхимын Дэд Ерөнхийлөгч Боривож Минаарж болон МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар үг хэллээ.

Манай улс 2019 оны эхний хагас жилийн байдлаар 4.0 сая ам.долларын үнийн дүнтэй худалдааг Чехийн талтай хийсэн бөгөөд цаашид энэ тоог нэмэгдүүлэхэд хоёр орны бизнес эрхлэгчдийн үр ашигтай хамтын ажиллагаа чухал болохыг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлсэн үгэндээ онцоллоо.

Бизнес форумын үеэр дараах гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа. Үүнд:
1. Чехийн бизнесменүүдийн худалдаа эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих төслийг хэрэгжүүлэх гэрээнд БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ийржи Бродски, төсөл хэрэгжүүлэгч И.Сэр-Од нар,

2. БНЧУ-ын Эдийн засгийн танхим, МҮХАҮТ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг – БНЧУ-ын Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Б. Минаарж, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т. Дүүрэн нар,

3. БНЧУ-ын Эдийн засгийн танхим, Монголын барилгын үндэсний асоциаци хоорондын Барилгын салбарын хамтын ажиллагааны санамж бичиг - БНЧУ-ын Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Б. Минаарж, Монголын барилгын үндэсний асоциацийн дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар нар,

4. Алфакон компани SICA LLC компаний хамтын ажиллагааны санамж бичиг – Алфакон компаний захирал Ф.Тёплый, SICA LLC компанийн захирал Б. Лхагважаргал нар,

5. Оспро МБ, BATA LLC- ны хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт Оспро МБ компаний захирал С. Чек, BATA LLC компаний захирал Б. Отгонбаяр мөн БНЧУ-ын Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч хатагтай Ирина Бартонова Палкова нар,

6. Монфреш Комплекс ХХК компани, Ательер Цунами ХХК компанийн хамтын ажиллагааны санамж бичигт Монфреш Комплекс ХХК компаний захирал С. Энхсайхан Ательер Цунами ХХК компаний захирал Алеш Кртичка нар болно.

Монгол-Чехийн бизнес форум B2B уулзалтаар үргэлжилж байгаа бөгөөд Чехийн уул, уурхай, барилга, технологийн болон хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгдөг 16 компани, Монголын талаас 70 гаруй компанийн 100 гаруй төлөөлөгч оролцож байна.