Цаг үеийн мэдээ

2020.02.14 БААСАН ГАРАГ 

ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР 

Үс засуулбал : Өвчин ирнэ

Наран ургах, шингэх : 08.01 - 18.11

Барилдлага : Үл тохирох

Шүтэн барилдлага : Авахуй

Суудал  : Хий

Аргын тооллын 2 сарын 14. Сугар гараг. Билгийн тооллын 21. Салхины эх одтой улаагчин гахай өдөр. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.