“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэмжиж байгаа Монголын оюутны спортын V их наадмын сагсан бөмбөгийн тэмцээний аварга болон мөнгө, хүрэл медалийн эзэд өнөөдөр /11.08/ тодрох юм.

 

Энэ удаагийн V их наадмын сагсан бөмбөгийн тэмцээний аваргын алтан медалийн төлөө МУИС-ийн эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа өрсөлдөхөөр шигшээ тоглолтод шалгарлаа. МУИС-ийн эрэгтэй баг, Их Засаг олон улсын их сургуулийн “Бүргэдүүд” багтай аваргын төлөө өрсөлдөх бол МУИС-ийн эмэгтэй баг Отгонтэнгэр их сургуулийн багтай универсиадын аваргын алтан медалийн төлөө ур чадвараа сорих юм.

 



Өчигдөр Спортын төв ордонд болсон хагас шигшээ тоглолтуудын дүнг танилцуулж байна. Энэ өдрийн эхний тоглолт ШУТИС-ийн баг, ХААИС-ийн багтай тоглох байсан бөгөөд өрсөлдөгч баг цагаас хоцорч ШУТИС ялалтыг авсан.

 



Дараагийн тоглолт Этүгэн их сургуулийн баг СЭЗИС-ийн багийн хооронд ширүүхэн өрсөлдөөн өрнөж 60:61-ээр буюу нэг онооны дутуугаар Этүгэн хожигдсон юм. Гурав дахь тоглолт  МУИС-ийн эмэгтэй баг, МҮИС-ийн багтай өрсөлдөж 85:43-аар МУИС-ийн баг илүүрхэн хожсон. Дараа нь Отгонтэнгэр их сургуулийн эмэгтэй баг Этүгэн их сургуулийн эмэгтэй багтай тоглож ОТИС 61:55-аар хожсон. Үдээс хойш дан эрэгтэй багуудын 4 тоглолтоор тэмцээн үргэлжилсэн.

 

 


Энэ тоглолтын дүнг танилцуулахад:

 

МУИС 64:45 Мон-Алтиус БТДС

 

ИЗОУИС 87:82 ОТИС

 

ХААИС 55:69 Этүгэн их сургууль

 

ШУТИС 92:73 СЭЗИС  

Таны сурталчилгаа