Хүний эрхийн Үндэсний Комиссын шинээр томилогдсон гишүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзлаа. Тэрбээр "Одоо хэрэгжиж буй Эрүүгийн хууль тэргүүтэй олон хуульд хүний эрхийн зөрчилтэй заалтууд бий. Мөн шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг буюу нийгмийн чиг хандлагыг чиглүүлэх буюу мөрдөх үйл ажиллагааны явцын мэдээлэл, баримтыг олон нийтийн сүлжээгээр дэлгэж, хэн нэгнийг ялладаг байдал хавтгайрч байгааг засан залруулах шаардлагатай.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комисс бэлтгэн, жил бүр Улсын Их Хуралд өргөн мэдүүлдэг бөгөөд 2019 онд анх удаа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонссон юм. 

Энэ үндсэн дээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг шинэчлэн баталсан. Тус хуулийн дагуу анх удаа Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулж, үүний үр дүнд Улсын Их Хурал томилгоо хийсэн болно" гэжээ.

Таны сурталчилгаа