Цаг үеийн мэдээ

 

Дэлхийн католикчуудын тэргүүн Ромын хамба лам Фрэнцис нь Инстаграм дээр Бразил хүүхний ил задгай зурагт лайк дарсан нь ихээхэн асуудал дагуулаад байна. Сурагч охины хувцас өмссөн инстаграм модель Наталия Гариботтогийн зурагт лайк дарсан хүн нь Ромын пап, католикчуудын ариун эцэг өөрөө биш, түүний албан ёсны Инстаграм хаягийг ажиллуулдаг туслахууд нь ч биш учраас Инстаграмд гомдол гаргана гэжээ. Магадгүй Инстаграмын аюулгүй байдал нь асуудалтай, тус сошиал сайтын техникийн ажилтан энэхүү үйлдлийг зориудаар хийж, тохуурхсан байх хэмээн Ватиканы зүгээс сэжиглэж байна. Дуулиан шуугиан үүссэн даруйд фото модель бүсгүйн зураг дээрхи лайкийг буцааж, unlike хийсэн байна. 

Ромын Пап Фрэнцисийн Инстаграм нь franciscus нэртэй бөгөөд 7.4 сая дагагчтай билээ. Ямартай ч, Ватиканы албаны хүмүүс дотооддоо мөрдөн шинжилгээ эхлүүлж, хэн алдаа гаргасан, ямар учраас ийм үйлдэл болсныг тодруулахаар ажиллаж байна. Зургаа лайкдуулсан Бразилын инста модел Наталия Гариботто нь 2.4 сая дагагчтай төдийгүй, дээрхи үйл явдалтай холбогдуулан “Ромын Пап намайг таалсан байна, би ч диваажинд очих нь тодорхой боллоо” хэмээн хошигножээ.

 

 Орчуулсан: Д.Жаргалсайхан