Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймагт "Тэг зогсолт"-ын дэглэмийг цуцалсантай холбоотой аймгийн хэмжээнд ямар дүрэм журам үйлчилж буй талаар Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэлийн мэдээлэл өглөө. 

Тэрээр "Тэг зогсолтыг цуцалсан ч аймгийн хэмжээнд эмийн сан, түлшийг хүргэлтийн үйлчилгээгээр явуулна. Нэг иргэн нэг айл гэсэн зарчмаар иргэдийг шинжилгээнд хамруулж байна. Эм авах иргэд  эмийн сан руу утсаар ярьж захиалга өгнө. Өнөөдрөөс дөрвөн том хүнсний худалдааны төв, 150 хүнсний дэлгүүр ажиллана. Дэлгүүрийн дотор болон гадна 2-3 хянагч ажиллуулна, дэлгүүрүүд 11.00-18.00 цагт ажиллана. Манай Эрүүл мэндийн байгууллага нийтдээ 16 мянган хүнд шинжилгээ хийгээд байна. Үүнээс 16 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Манай аймагт ХӨСҮТ-ийн өргөтгөсөн баг ирж ажиллаж байна.  Аймгийн хэмжээнд хоёр кластераар дамжсан халдвар тархсан. Төмөр зам дагасан болон хувь хүнээс тархсан халдвар. Иймээс зайлшгүй бус тохиолдолд гадаа гарахгүй байх хувийн ариун цэврээ сайтар сахихыг зөвлөж байна. Өнгөрсөн шөнө 90 шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан" гэлээ.