Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг энэ жил уламжлал ёсоор зарлаж, тэтгэлэгт нэр дэвшигчдийн материалыг 2020 оны арваннэгдүгээр сарын 15-ны дотор шуудангаар хүлээн авах тухай мэдээлсэн билээ.

Гэвч тэтгэлгийн материалыг хүлээн авах хугацаа дуусахаас өмнө буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр орон даяар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлснээр тэтгэлэгт нэр дэвшигчид материалаа шуудангаар хүргүүлэх боломжгүй болсонтой холбогдуулан тэтгэлгийн материалыг цахимаар хүлээн авах шийдвэр гаргалаа.

Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийг дуустал Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын press@president.mn мэйл хаягаар хүлээн авч байна.

Лавлах утас: 5126-5003, 5126-2323

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгоно.

 

Таны сурталчилгаа