Цаг үеийн мэдээ

Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Д.Нарантуяа "Цар тахлыг дотоодод ямар хурдтай тархах эрсдэлтэйг тухайн тохиолдолд нь практик дээр тандах ёстой байсан. Одоо бид тандалтын зураглалтай болсон учраас хөл хориог уян хатан байдлаар сулруулж болно гэсэн зөвлөгөөг өгч байна. Хөл хориог цуцалж байгаа гэсэн үг биш. Тодорхой цаг, хуваариар менежмент хийж зохицуулах зөвлөгөөг эрдэмтдийн зүгээс өгсөн. Коронавирус хүндэрсэн үедээ амьсгалын замын хүндрэлийг үүсгэж, биеийн олон системийг гэмтээдэг. 2019 онд халдварт бус өвчний эрдлийн судалгааг хийсэн. Ингэхэд Монгол Улсын хүн амын насанд хүрсэн хүмүүсийн 4 хувь нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлгүй гэх үр дүн гарсан. Тэгэхээр манай хүн амын дийлэнх нь архаг суурь өвчнөөр өвдөх магадлалтай байгаа учраас хөл хориог хатуу тогтоосон нь зөв гэж үзэж байна.

Хэрвээ нийслэл хотод хатуу хөл хорио тогтоогоогүй бол долоо хоногт 555-2000 орчим хүнд халдвар тархах эрсдэлтэй байсан гэж таамаг гарсан. Батлагдсан 146 тохиолдлын ойрын хавьтлын 700 хүнийг шинжилгээнд бүрэн хамруулж, дам хавьтлын 7000 хүнийг тодорхойлж ажилласан. Эмчилгээнд дунджаар 28 хоногийг зарцуулж байна" гэв.