УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд өрсөлдөж 76 гишүүний нэг болсон цагаасаа эхлэн эрүүл мэндийн салбарт нүдэнд харагдахуйц бодит ажлуудыг санаачлан хэрэгжүүлж буй хүн бол Монгол улсын гавьяат эмч Жигжидсүрэнгийн Чинбүрэн юм. "Бүх Монголоо эмчилнэ" гэсэн уриаг дэвшүүлж эрүүл мэндийн тогтолцоог уг үндсээр нь өөрчлөн манай улсын иргэдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй хавдар, зүрх судасны тогтолцоо, хоол боловруулах тогтолцооны өвчлөл зэрэгтэй тэмцэж нийт эмч, эмнэлгийн ажилчдынхаа ЖИНХЭНЭ төлөөлөл болно хэмээн сонгогдсон тэрээр өнөөдөр ЭМЧИЙНХЭЭ ч ЭРХЭМ гишүүнийхээ ч ажлыг хийж байна.
Жигжидсүрэнгийн Чинбүрэн гэсэн цахим хуудсаараа дамжуулан тэрээр ийн сэтгэгдлээ хуваалцан бичсэнийг та бүхэндээ хүргэе!
"АЛСАД ОДСОН ААВДАА ӨРГӨВ"
Өглөө эрт эхэлсэн элэг солих мэс засал 11 цаг үргэлжилж амжилттай боллоо. Аав минь 2 жилийн өмнөх энэ өдөр тэнгэрт хальсан юм. Нэг ч гэсэн айлыг элэг бүтэн үлдээх нь эмчийн хувьд хүлээсэн үүрэг, харин хүүгийн хувьд аавдаа өргөсөн зул гэж бодно.
Цар тахлын энэ цаг өдрүүдэлд ахиж олдохгүй азай буурлуудаа онцгойлон хайрлаарай!
Дэлхийг нөмөрсөн цар тахал өндөр настан, хууч өвчтэй хүмүүст хатуурхаж байгаа. Ахмад буурлуудаа асарч халамжлахдаа бодолтой, болгоомжтой байхыг анхааруулж байна.
Аль болох элдэв хавьтлаас тусгаарлаж, өргөж тэтгэх гэж байгаад өвчин аваад оччихгүй байх талаар хичээх ёстой шүү, бүгдээрээ. Маскаа зүүгээгүй, гараа угаагаагүй, дэглэм сахиагүй ганцхан санамсаргүй үйлдлээр ачтай буянтай аав ээж, эмээ өвөөдөө халдвар дамжуулчих вий гэдгийг бүү мартаарай!
Хайртай бүхнээ хамгаалъя!
#Хавдар_Судлалын_Үндэсний_Төв"