Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2022.10.27/-ны өдөр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох Шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11:00 цагт боллоо. Шүүх хурлаар иргэн И.Мөнхжаргалыг гэм буруутайд тооцож, торгуулийн арга хэмжээ авсан боловч өршөөлийн тухай хуулийг үндэслэн уг хэргийг хэрэгсэхгүй болголоо.

Тодруулбал, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нь МАН-ын нэр хүндэд халдсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч МАН-ын хүсэлтээр дөрвөн удаа хойшилсон.  Харин тав дахь удаагийн шүүх хурлаар ийнхүү шийдвэрлэлээ.