Цаг үеийн мэдээ

Азийн нэр хүндтэй наадамд зүй ёсоор тооцогддог “Asian Film Awards 2024”-д  Монгол Улсаас анх удаа “Сэр сэр салхи” буюу "City of Wind" уран сайхны киноны ерөнхий найруулагч П.Лхагвадулам “Шилдэг шинэ залуу найруулагч” төрөлд, гол дүрийн жүжигчин Б.Тэргэл “Шилдэг шинэ залуу жүжигчин” төрөлд тус тус нэр дэвшсэн билээ. 

Тус нэр хүндтэй наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа 3-р сарын 10-ны өдөр Хонг Конгт болсон бөгөөд “Шилдэг шинэ залуу жүжигчин” номинацийн ялагчаар “Сэр сэр салхи” УСК-ны гол дүрийн жүжигчин Б.Тэргэл шалгарлаа. 

“Сэр сэр салхи” УСК нь найруулагч П.Лхагвадуламын анхны бүрэн хэмжээний уран сайхны кино бөгөөд 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын “Оризонти” хэсэгт шалгарч, шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Б.Тэргэл хүртсэн ба Мөн 96 дахь удаагийн Оскарын кино наадамд Монгол Улсыг албан ёсоор төлөөлөн оролцох киногоор нэрлэгдсэн юм.

Мөн дашрамд дурдахад 19 дэх удаагийн Осакагийн Азийн Олон Улсын наадмын шилдэг киноны тэргүүн шагнал буюу "Grand prix" шагналыг тус уран бүтээл энэ өдөр хүртсэн юм.