Цаг үеийн мэдээ

“Эх орны цэрэг-2024” яруу найргийн наадам боллоо. Наадмын II шатны шалгаруулалт 2024 оны 3 сарын 13-ны өдөр болж сүүлийн шатанд шалгарсан 5 найрагч 5 хормын шүлэг бичив.

Дүн гарахад наадмын Тэргүүн байрыг МЗЭ-ийн гишүүн, Нацагдоржийн нэрэмжит шагналт П.Нямлхагва, Дэд байрыг МЗЭ-ийн гишүүн, МЗЭ-ийн шагналт Л.Торой, Гутгаар байрыг  МЗЭ-ийн гишүүн, Болор цомын эзэн Б.Жамбалдорж нар эзэллээ.

Тусгай байрын шагналыг МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Т.Батхүрэл, МЗЭ-ийн гишүүн Т.Пүрэвжаргал нар хүртлээ.