Цаг үеийн мэдээ

Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Залуучууд хөгжлийн төв, Хөгжимт жүжгийн театртай хамтран говь нутгийн авьяаслаг залуучуудын дунд эрт дээр үеэс өвлөгдөн ирсэн Монгол ардын дууг сэргээн дуулах, залуучуудад ардын дууны урлагийг түгээн дэлгэрүүлэх, тэдний оролцоог хангах зорилготой "Алтан говийн аялгуу" монгол ардын дууны уралдааныг зарлаж байна. Уралдаанд 15-40 насны иргэд оролцох боломжтой. 

Уралдаанд оролцогчдыг 2024 оны 3 дугаар сарын 25-ныг дуустал бүртгэнэ.

Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/.../1cIpJ4akq7rnPtm7dIc8GIeJ.../edit

Монгол ардын дууны уралдаан 2 үе шаттай зохион байгуулагдана. 

• Оролцогчид Хөгжимт Жүжгийн Театрын үндэсний цөөхүүл хөгжимчидтэй 2024.03.26, 27-ны өдрүүдийн 14:00-17:00 цагуудад бэлтгэл сургуулилт хийж хамтран оролцоно. Жич: Фонограмм ашиглахгүй. 

1- р шатанд 2 дуу дуулна.

- Хувийн урын сан /Мартагдсан дуу сонгох нь давуу тал болно/

- Дараах өгөгдсөн дуунуудаас өөрийн сонголтоор нэг дуу дуулна.

1. “Соёл-Эрдэнэ”  (Ая Ж.Дорждагва, Үг Н.Наваан-Юндэн)

2.Талын хүрээ                                            

3.Талд унасан жавар

4.Цагаан сар                                             

5.Жаран цагаан адуу                                  

6.Хоёр сэтгэл                                                

7.Юндэн Гөөгөө                                            

8.Санхьюу гөлөм                                          

9.Үзэсгэлэнт нутаг           

10. Цэвэр охин

11. Цахар найман хошуу

12. Дүнжин хуар

13. Хандармаа

14. Өндгөн хуар

15. Сэр сэр салхи

2-р шатанд 2 дуу дуулна.

Дээрх дуунуудаас өөрийн сонголтоор нэг дуу дуулна. 

Шагдарын Даваахүү агсны “Монголын үндэстэн, ястны ардын богино 1008 дуу” 1,2-р боть номоос нэг дуу дуулна.

Зохион байгуулагдах газар, хугацаа: 

• 1-р шатны шалгаруулалт 2024 оны 03 дугаар сарын 28-нд 10:00 цагт “Хүүхдийн ордон”-д

• 2-р шатны шалгаруулалт 2024 оны 03 дугаар сарын 29-нд 14:00 цагт “Хөгжимт Жүжгийн театр”-т  тус тус зохион байгуулагдана. 

• Шалгарсан оролцогчид болон мэргэжлийн дуучдын хамтарсан “АЛТАН ГОВИЙН АЯЛГУУ” тоглолт 18 цагаас иргэдэд тоглогдоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг Залуучуудын хөгжлийн төвийн 80817733 утсаар авна.