Цаг үеийн мэдээ

Бүгд Найрамдах Итали Улсын Венецийн Дүрслэх урлагийн олон улсын 60 дахь удаагийн биенналийг тохиолдуулж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, УГЗ, Төрийн шагналт, урлаг судлалын доктор Н.Цүлтэмийн 100 насны ойд зориулан Монгол зургийн тусгай үзэсгэлэнг Итали Улсын Венеци хотын Garibaldi галерейд 2024 оны 4-р сарын 20-ноос 11-р сарын 24-ний өдөр хүртэл зохион байгуулна.

Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар АНУ-ын Индиана Их Сургуулийн Херрон Урлаг, Дизайны сургууль, Монгол Зураг нийгэмлэг ажиллаж байна. Энэхүү үзэсгэлэнг Гадаад Харилцааны яам, МИАТ ТӨХК, Монгол сан дэмжиж буй юм.

“MONGOL ZURAG: THE ART OF RESISTANCE” үзэсгэлэнгийн ерөнхий куратор, урлаг судлаачаар доктор Ц.Уранчимэг ажиллаж, Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, УГЗ, Төрийн шагналт, урлаг судлалын доктор Н.Цүлтэм, Б.Баатарзориг, О.Үржинханд, Ч.Баасанжав нарын уран бүтээлийг олон түмэнд дэлгэн харуулахад бэлэн боллоо.