Цаг үеийн мэдээ

Хонь: Хоёрдмол өдөр. Ухаалаг, зөв зүйтэй алхмыг хийхийн тулд өөрийгөө үнэлж дүгнэх, эрүүл ухаанаар аливаад хандахыг хичээ. Бүх үйл хөдлөлөө хянаж, болгоомжтой байхыг зөвлөж байна. Сэтгэл санааны хүчтэй илрэл эсвэл гаднын сөрөг нөлөө таныг бүхэлд нь бүрхэж мэдэх юм. Таны мэдрэмж, зөн совин туйлын хурц, тод болж мэднэ. 

Үхэр: Чухал бөгөөд томоохон ажилдаа идэвхийлэн бэлд. Та маш их өрсөлдөөнтэй салбарт ажилладаг гэдгээ санах хэрэгтэй. Нухацтай, эмх цэгцтэй байхыг танд зөвлөж байна. Харин энэ ордны зарим эрчүүдийн хувьд хэн нэгэн эрх мэдэлтэй хүнд өөрийн төлөвлөгөөг танилцуулах, эсвэл тэднээс ажил үүргийн даалгавар авч магадгүй юм. 

Ихэр: Тархи толгой сэргэг, сэтгэх чадвар өндөр, эр зориг дүүрэн байна. Амин хувийн төдийгүй бусдын асуудлыг шийдвэрлэж, тэдэнд тус дэм үзүүлэх зэргээр буян үйлдэх, сайн сайхны төлөө энэ өдрийн үйл хөдлөл, ажиллагаа тань явагдах болно. Ямар ч төрлийн ажил нь танд үргэлж сайн сайхан үр дүнг бэлэглэх болно. 

Мэлхий: Эрүүл мэнддээ анхаарал тавь. Ялангуяа явган эсвэл машинтайгаас үл хамааран замын хөдөлгөөнд туйлын анхааралтай оролцох хэрэгтэй. Хурд хэтрүүлэх, болгоомж алдахаас сэргийлээрэй. Ажлын байран дээрх хурц иртэй багаж хэрэгсэл болон ахуйн цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьцах хэрэгтэй. Бэртэл гэмтэл авч болзошгүй хэмээн анхааруулж байна. 

Арслан: Таагүй нөхцөл байдал таны ажлыг хойш татах, төлөвлөгөөг тань өөрчлөхөд хүргэж мэднэ. Гэхдээ аливаа зүйлийг хянаж, нягтлах чадвар их байх тул буруу зүйл хийхгүй байх боломжтой. Шаардлагатай хүчин чармайлт нь их эрч хүч шаардах болно. Ганц бие хүмүүс сонирхолтой бөгөөд шуугиантай газар очихыг хүснэ. Таны дотоод мэдрэмж өндөр байна. 

Охин: Энэ ордны эрчүүд голдуу өөртөө хэт бардам, бусдаас дээгүүр байх гэсэн хүсэл нь өөрийг нь тааламжгүй байдалд оруулж болзошгүй. Бүр өөрийг нь хамгийн сайн мэддэг хүн, хамтрагчдаа өөрийгөө батлан харуулах оролдлогоосоо болж алдаа гаргах магадлал өндөр. Харин бүсгүйчүүдийн шийдэмгий байдал, зөв зохистой арга барил нь хувийн амьдрал болон ажилд нь амжилт авчирна. 

Жинлүүр: Бүх зүйлд таатай өдөр. Бүсгүйчүүдийн хувьд амин хувийн гэхээсээ илүүтэй олон талын асуудлыг шийдэх хэрэг гарна. Амьдралын баяр баясгалан, сэтгэлийн тэнцвэртэй байдлыг эргүүлж авчирч чадна. Өөрийн мэдрэмжийн тухай бодож бодит үр дүнг үзэхийг хүснэ. Эрчүүдийн зөн совин туйлын дээгүүр байгаа тул өөртөө итгэлтэй байх, түүнийгээ дагаж ямар нэгэн шийдвэр гаргахад гэмгүй. 

Хилэнц: Азтай өдөр. Олон олон таатай өөрчлөлт таныг хүлээж байна. Гэр байраа засах, дотоод тавилгынхаа байрыг солих, тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулахад таны болон гэр бүлийн гишүүдийн хувьд сэргэлт ирэх болно. Материаллаг байдал сайжирч, үл хөдлөх хөрөнгөө нэмэгдүүлнэ. Таны санхүүгийн байдал маш сайн болох бөгөөд илүү их ашиг орлого олох магадлал өндөр байна. 

Нум: Нарийн мэдрэмж мөн ховорхон чадвар тань нөхцөл байдлыг дүгнэх бөгөөд бүхий л гэрээ хэлэлцээр дээр энэхүү торгон мэдрэмж тань тус болно. Та бол атаархмаар ур чадвар, мэдрэмжтэй хүн. Та олон зүйлийг зэрэг амжуулж чадна. Үдээс хойш эрүүл агаарт гарч биеийн хөдөлмөрийн ажил хийх нь толгой гашилгасан бодлуудаас салгаж сэтгэл санааг өөдрөг болгоно. 

Матар: Туршилт хийх, шинийг эхлүүлэх зэрэг нь бүтэмж муутай өдөр. Өөртөө ачаалал нэмэх нь тийм ч таатай бус бөгөөд аль болох ачааллаас өөрийгөө чөлөөлж байхыг зөвлөж байна. Аар саар саад бэрхшээлийг хүндээр тусгаж авах хэрэггүй бөгөөд энэ нь таны тархийг ядраах, сайн сайхныг бодох зай өгөхгүй. Аль болох ганцаараа байх, бодож тунгаахад цаг зарцуулаарай. 

Хумх: Тодорхой салбарыг сонгон ажлын гараагаа эхлүүл. Аль болох хамгийн сайн чаддаг ажлаа хийх нь танд илүү их ашигтай бөгөөд амжилттай байх магадлалтай. Та дурын хүнээсээ зөвлөгөө авах гэж санаж байгаа бол тэр бүр оновчтой үр дүнд хүрэхгүй. Харин атаа ихтэй, тантай үргэлж тэрсэлдэж байдаг хүнээс аль болох зайгаа барих хэрэгтэй. 

Загас: Хувийн амьдралдаа зарим нэг бүтээлч ажил өрнүүлнэ. Та удаан бодож мөрөөдөж байсан зүйлээ бодит болгон сайхан мэдрэмжийг олж авна. Сэтгэл санаа, оюун ухаан тань маш бүтээлчээр, идэвхтэйгээр ажиллана. Мөн сексийн чадвар, мэдрэмж маш өндөр байна. Гэр бүл болох, романтик болзоо товлох зэрэгт тохиромжтой.