Цаг үеийн мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар: 

•  Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл

• “Гашуунсухайт-Ганцмод" боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл

• Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар

• Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн талаар

• Элэгний Д вирусийн халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар

• Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын үр дүнгийн талаар зэрэг 28 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.