Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн "Бууралын гол" гэдэг газар /Аймгийн төвөөс зүүн хойд зүгт 320 км-т, сумаас зүүн хойд зүгт 80 км-т/ Бууралын голын эрэг дагуу бургас шатаж байгаа нь 17:20 цагт “nasa firms moder” сайтад илэрсэн.  Тус багийн 3 иргэнээр шалгуулахад бургас шатаж байсныг унтраахаар ажиллаж 19:53 цагт цурамд оруулсан боловч 3 модны хожуул унтраагүй байгаа тул  Эрдэнэбулган сумын Засаг даргын орлогч, Г.Баярбатаар ахалсан ажилтан албан хаагчид 19:53 цагт түймрийн голомт руу хөдөлжээ.