Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжнууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны гудамжнууд, Их, Бага Наран орчмоор тог цахилгаан тасраад байна. Гэмтлийг устгахаар шуурхай үйлчилгээний бригадууд ажиллаж байна.
Энэ цагийн байдлаар УБЦТС ТӨХК-ийн 70047004 дуудлагын төвд нийт 20 мэргэжилтэн хэрэглэгчдийн дуудлагад хариу өгч ажиллаж байна.
Өглөө 08 цагаас хойш нийт 1119 хэрэглэгчийн хандалт авсны 790 хэрэглэгчийн дуудлагад хариу өгч, нийт дуудлагын 30 орчим хувьд ачааллын улмаас хариу өгч чадаагүй байна.
Зочин
2024-03-28
Ёстой утсаа авдаггүй залгахаар баахан нэг ,хоёр гэх мэт тоон дээр ийм ийм хариу өгнө таны утасны төлбөр энгийнээр гарна мөн орон сууцны мөнгөн дээр нөат өгөхгүй цах шугам сүлжээнээс нэхэж авна гээд маш их мөнгө хождог завхарсан газар энэ талаар харъяа дүүргийн цах сүлжээг иргэдэд нөат өгдөггүй гээд айл өрх,иргэдэд маш их хэмжээний хохирол учруулдаг дээд газар буюу шүүхэд өгөх хэрэгтэй