Үзвэр үйлчилгэээ |
“ТЭНГЭРИЙН ХҮҮ” ЖҮЖИГ
"ТЭНГЭРИЙН ХҮҮ" ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА...
Монголын язгуурын төрт улс болох "Хүннү" улсын эзэн Модун Шаньюйгийн түүхийг Б.Цогнэмэхийн зохиол, ТС, УГЗ Н.Наранбаатарын найруулгаар үзүүлэх энэхүү жүжиг тоглогдож эхэлснээсээ хойш Монгол төрийн ёсолгооноос эхлээд үндэсний хувцасны соёлд нөлөөлж, монгол үзэгчдийн үндэсний ухамсар сэргэхэд онцгой хувь нэмэр оруулсан бүтээл билээ.
Өнгөрөгч 2024 онд нийт 34 удаагийн тоглолтыг үзэгч түмэндээ толилуулж гадаад болон дотоод зочид төлөөлөгчид, мэргэжлийн шүүмжлэгч судлаачдаас өндөр үнэлгээ авсан бөгөөд дахин УДЭТ-ын тайзнаа тоглогдоход бэлэн боллоо.
Улсын драмын эрдмийн театрын бүтээл Б.Цогнэмэх "Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжиг нь 2025 оны 04-р сарын 25, 26-ны өдрүүдэд Унгар улсын Будапешт хотын "Үндэсний театр"-т зохион байгуулагдах 12 дахь удаагийн МИТЕМ олон улсын театрын фестивальд оролцохоор болсон билээ.
Уг фестивальд 14 орны театрын уран бүтээлчид оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс зорьж байгаагаар онцлог юм. Уг фестивалийн арга хэмжээг нээж Б.Цогнэмэхийн "Тэнгэрийн хүү" жүжиг тоглогдоно.