Dark Light
Нийгэм | 2020-02-18

Эхийн сэтгэл...

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image
Аавыгаа нас барсны дараа хүү нь ээжийгээ хөгшчүүлийн асрах газарт амьдруулахаар болжээ. Хүү ээж дээрээ хааяа л очдог байсан ба нэгэн өдөр асрах газраас түүнд дуудлага ирэв :
-Ээжийн тань бие таагүй байна. Аль болох хурдан ирэхийг хүсье.

Үүний дараа залуу яаран очтол ээж нь нас барахын даваан дээр байв.
-Ээж ээ, би танд яаж туслах вэ? Би юу хийх вэ? гэж асуухад ээж нь хариуд нь :
-Хүү минь энд агааржуулагч тавиарай, яагаад гэвэл маш халуун, бас өрөөг хөргөгчтэй болго. Хоол хадгалах газаргүйгээс болж би олон удаа хоосон хонож байлаа хэмээн хэлэхэд хүү нь маш их гайхан :
-Та өмнө нь хэзээ ч үүнийгээ надад хэлж байгаагүй, заавал ийм үед хэлдэг нь ямар учиртай юм бэ? гэхэд ээж нь :
-Зүгээр дээ хүү минь. Би аагим халуун, өвчин зовлон, өлсгөлөнг даван туулж чадсан. Харин хүүхдүүд чинь чамайг энэ газарт авчрах цагт чамд өөрт чинь л хэцүү байх болно шүү дээ...
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00