Dark Light
Нийгэм | 2021-03-01

Шүүхийн тухай хууль өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Шинээр батлагдсан Шүүхийн тухай хууль өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.
Дагаж мөрдөх хуулиудад орсон өөрчлөлт дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд дараахь өөрчлөлт орсон.
Үүнд:
"172.2. Хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргана:
172.2.1.анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;
172.2.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;
172.2.3.шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн" гэжээ.
Хяналтын шатанд гаргасан гомдлыг хуулийн 173.5-д "Хяналтын шатны шүүх гомдлыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж дөрөв, түүнээс дээш шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар санал гаргавал энэ тухай тогтоол гаргана" гэжээ. Хүлээн авахаас татгалзвал ойлгомжтой.
Гэтэл хяналтын гомдлыг хүлээн авчихвал хугацааг хэрхэх вэ?
Хуульд "174.1.Хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ.
174.1.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ" гэж тус тус заасан байна.
Тэгвэл хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш хүлээн авсан хяналтын гомдлууд одооны 1 жил 6 сар гаруйн хуримтлалтай хоцорч яваа гомдолтой хэргүүдийн араас шийдвэрлэгдэнэ гэж ойлгох уу, эсвэл оочерын урдуур орж зэрэгцээд шийдвэрлэгдээд явах уу. Улсын дээд шүүх яг энэ хэрэг хэлэлцүүлэх цаг хугацааны талаар мэдэгдэл гаргаж өгнө гэж олон хуульчид тайлбар хүлээж суугаа бололтой.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16