Dark Light
Нийгэм | 2021-03-02

А.Ариунзаяа: Халамжаас, хөдөлмөрт шилжинэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Монгол Улсын Засгийн Газраас "New Normal" буюу цар тахлын дараах эдийн засаг, нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд 10 их наядын цогц төлөвлөгөөг боловсруулж Ерөнхий Сайд танилцуулсан. Энэ ажил дотроо "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийг танилцуулсан. Үүний хүрээнд ХНХЯ-ы зүгээс залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих богино хугацааны сургалтыг зохион байгуулахаар бэлдэж эхлээд байна. Энэ бол зөвхөн нэг яамны асуудал биш салбар дундын зохицуулалтын асуудал байгаа. Манай яамны гаргасан халамжаас, хөдөлмөрт шилжинэ гэсэн зорилтын дагуу хүнсний талон хүлээн авдаг 43,000 өрхөөс ажил хөдөлмөр эрхлэх боломжтой боловч ажил хийдэггүй залуусыг авч нэг сая төгрөгийн тэтэглэгтэй сургалтад хамрагдуулж ажил, хөдөлмөрт бэлдэх зорилготой юм" хэмээн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16