БНХАУ-н ЗГ-аас ӨМӨЗО-нд "3-р сарын 1-ээс ахиж монгол хэлний хичээл орохгүй шийдвэр гаргасан" тул бэлгэдэл болгож, монгол хэлний хичээлийн хаалтын буюу хамгийн сүүлийн өдрийн хичээл"-ийг орлоо. Энэ хичээлийн жилийн эхний болон, эцсийн монгол хэлний хичээл аж.
Хүүхдүүд бүгд монгол дээлээ өмсөж ирээд, хадаг барин мөргөж хичээлдээ орсон. Уйлан шүтэн байж хичээлээ дуусгасан. Монгол хэл соёлтой салах ёс хийх мэт өр өвдмөөр байв. Өвөр монгол хүүхдүүд 2020 оны намар хичээл хаях, жагсаал хийх, сургуулийн хаалт хашааг эвдэж зугтах, нийтээр дуулах, шүлэг унших, монгол хэл бичигтээ мөргөх зэргээр янз бүрийн тэмцэл өрнүүлсэн тэмцэгч хүүхдүүд билээ.
Өнгөрөгч оны зун, намар монгол хэлний багш нар эрс ширүүн тэмцэж дарагдсан. Баривчлагдаж, ял сонсож, төрийн байгууллагад ажиллах эрхээ хасуулж, хар дансанд орох зэрэг шийтгэлийг олон багшид оногдуулсан. Цөхрөм байдалд орсон монгол хэлний багш нарын ядаж нэг цаг монгол хэлний хичээл заая гэсэн уйгагүй олон хүсэлт гуйлтын дагуу энэ сүүлчийн хичээл орох болсон юм.
Өмнөд монгол хүүхдүүдэд 1-р ангиас хятад хэлийг эх хэлийн оронд зааж сургана. Нийтийн хэл буюу хятад хэлийг л сайн сурах ёстой, монгол хэлийг бол тэртэй тэргүй мэднэ, бас монгол хэл бол нийтийн хэл биш гэдэг. Нийтийн хэл гэдгийн цаана ирээдүйд дэлхий нийтийн хэл болно гэх санаа буй.
Эх сурвалж: Өвөрмонгол News
АДМИН








Нийгэм





