Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан дархлаажуулалтын талаарх мэдээллийг өглөө. Тэрээр: "Одоогийн байдлаар 200 мянга гаруй хүнийг дархлаажуулаад байна. Дархлаажуулалтын үр дүнг бууруулахгүйн төлөө бүгд хичээх ёстой. Иргэд гараа тогтмол угаах, гэртээ агаар сэлгэлт тогтмол хийх, маскаа давхарлаж зүүх, агаар салхид гарч биеийн дархлаагаа дэмжих нь маш чухал байна. Мөн иргэддээ анхааруулж хэлэхэд архи, тамхи хэрэглэх нь хүний дархлаанд сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа тамхи татахад амьсгалын зам гэмтэж коронавирусний халдварт өртөмхий болдог. Ийм учраас тамхи татдаг хүмүүс тамхиа багасгах, C амин дэмээр баялаг хүнс хэрэглэх хэрэгтэй. Архи хэрэглэдэг хүмүүс ходоод гэмтсэн байдаг тул халдварт өртөх, дархлаа сулрах магадлал нэмэгддэг гэдгийг сайн анхаарах хэрэгтэй" гэлээ.
Нийгэм | 2021-03-22
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм








