Цагдаагийн ерөнхий газрын вэб сайтад Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг сураггүй алга болсонд тооцсон талаар гуравдугаар сарын 18-нд мэдээлсэн.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.
Тэрээр:“Дуучин Д.Болдын тухайд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлтэй хэргийг цагдаагийн байгууллагад даалгасан. Журмынхаа дагуу тухайн хариуцагчийг бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгадаг. Энэ дагуу Хан-Уул дүүргийн шүүхээс цагдаагийн байгууллагад даалгасан. Харин дуучин Д.Болд ирж уулзаад, эрэн сурвалжлах ажиллагаа зогссон. Өмнө нь хүүхэд алга боллоо гэхэд тодорхой хугацаа өнгөрсний дараа эрэн сурвалжилдаг байсан бол одоо өргөдөл гомдол гаргасан даруйд шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулдаг болсон" гэлээ.
АДМИН







Нийгэм








