Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр холбогдох албаныхан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Сэтгүүлч: Вакцин хийлгээд хөл нь мэдээгүй болсон гэсэн мэдээлэл цахим орчинд тархаад байна. Энэ нь иргэдийн айдаст автуулж эхэллээ. Энэ асуудалд бодит мэдээллийг өгнө үү? гэсэн асуултад
Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан : "Дэлхийн 161 улсад 392 сая 609 мянга 534 тун вакциныг хийгээд байна. Энэ вакциныг хийлгэсэн хүмүүс дотроос нас барсан тохиолдол бүртгэгдээгүй, саажилт үүсэн гэсэн мэдээлэл байхгүй байна. Вакцины заалтыг судлаж үзэхэд ийм мэдээлэл огт байхгүй байна. Хөл нь саажсан гэх хүний өвчний шалтгааныг эмч нар судалж байна"хэмээн хариуллаа.
АДМИН







Нийгэм








