Dark Light
Нийгэм | 2021-03-22

Аюулт үзэгдэл, ослын дуудлага 38 хувиар буурчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд 03 дугаар сарын 15-21-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 30 суманд нийт 61 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад дуудлагын тоо 38 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Тохиолдсон аюулт, үзэгдлийн 4 нь биологийн гаралтай, 46 нь гал түймэр, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай, 1 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл эзэлж байна.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 2 иргэн нас барсан бол гэмтэж, бэртсэн, өвчилсөн нийт 1017 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22