Dark Light
Нийгэм | 2021-03-22

Орон нутгаас 80 хүний бүрэлдэхүүнтэй баг нийслэлд ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотод үүссэн “COVID-19” халдварын нөхцөл байдалд үндэслэн ХӨСҮТ-ийн тандалт судалгааны багийг өргөжүүлэх зорилгоор 16 аймгаас нийт 80 хүний бүрэлдэхүүнтэй эмч эмнэлгийн ажилчдыг дайчлан ажиллуулахаар болжээ.

Аймаг бүрээс ирсэн баг тус бүрт  эмнэлгийн тархвар судлаач, сувилагч, жолооч, лабораторийн мэргэжилтэн багтсан байна. Ингэснээр батлагдсан тохиолдлыг эрт илрүүлэх, хавьтлыг тогтоох, эрэмбэлэх, тусгаарлах түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг өргөжүүлэх юм.

Мөн ХӨСҮТ, НЭМҮТ болон Нийслэлийн Хоёрдугаар төв эмнэлгийн лабораториудад дээрх аймгуудаас ирсэн лабораторийн эмч нар ажиллана. Аймгуудаас ирсэн эмч мэргэжилтнүүдэд ЭМЯ болон ХӨСҮТ-өөс шаардлагатай сургалтыг зохион байгуулав. Мөн багийн бүрэлдхүүнийг “COVID-19” өвчний эсрэг вакцинжуулалтад хамруулжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22