Dark Light
Нийгэм | 2021-03-22

Улсын төсвийн алдагдал 112 тэрбум төгрөг байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.7 их наяд төгрөг байжээ. Улсын төсвийн 85 хувийг татварын орлого бүрдүүлдэг юм.

Татварын нийт орлого 1.5 их  наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 221 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд Орлогын албан татвар 17, НӨАТ 84 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.

Харин нийгмийн даатгалын орлого, онцгой албан татвар болон бусад татвар хураамж буурсан байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээл 1.7 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 112 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22