Dark Light
Нийгэм | 2021-03-22

Г.Занданшатар: Таны гаргасан сансрын замаар монгол хүн дахин аялна гэдэгт итгэлтэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол, ОХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчааг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Энэ үеэр тэрбээр “Таны анхны мөрийг нь гаргасан сансрын замаар монгол хүн аялах цаг удахгүй гэдэгт итгэлтэй байна. Таны монгол түмний түүхийн хуудсанд үлдээсэн энэ гайхамшигт үйл хэргээр Монголын төр, монгол түмэн бахархдаг” гээд, сансрын ахан дүүс болох В.А.Жанибеков, В.П.Савиных, В.В.Ковалёнок нарт баярын мэндчилгээг минь дамжуулж өгнө үү гэж Ж.Гүррагчаа баатраас хүслээ.

Ж.Гүррагчаа баатар УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсныг онцлон тэмдэглэж, “Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хуралд сансрын баатар маань монгол түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдон ажиллаж байснаар бид бахархдаг. Танд эрүүл энх, урт нас, удаан жаргалыг хүсэж, сансрын уудмыг эзэмших хүн төрөлхтний их үйл хэрэгт үнэтэй хувь нэмрээ оруулсаар байхын өлзийт ерөөл өргөн барья” гэв.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22