Dark Light
Нийгэм | 2021-03-22

Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, В.Жанибеков нарыг Улаанбаатар хотын хүндэт иргэнээр өргөмжиллөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн түүхт өдөр Оросын  Шинжлэх ухаан, соёлын төвд “Хүн-Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт Монгол-Оросын хамтарсан үзэсгэлэн нээгдэв. 

Үзэсгэлэнг Монгол Улсын Архивын ерөнхий газар, ОХУ-ын ШУА-ийн архив, Монгол Улсын ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, Үндэсний музей, МОНЦАМЭ агентлаг, Монгол цэргийн музей, Монголын уран зургийн галерей, Монголын аеронастикийн холбоо, Дү-дү хүүхдийн сансрын музей, Монголын сансрын технологийн холбоо, "Марс-В" төсөл, "Монсаат" болон МУИС-ын "Мазаалай" хөтөлбөр зэрэг байгууллагаас зохион байгуулж оролцлоо.

Үзэсгэлэнд Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалж буй Монгол Улс НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар баталсан конвенциудад нэгдсэн тухай, ЗХУ-ын сансрын нисгэгчдэд “БНМАУ-ын баатар” цол олгосон зарлигууд болон Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн үйл явцыг харуулсан ховор гэрэл зургууд болон сонирхолтой баримтуудыг анх удаа дэлгэн үзүүлж байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарын албаны хүмүүс, ЗХУ, БНМАУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа, сансрын багийн гишүүн, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, хурандаа С.Сайнцог болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, сансрын нисгэгч М.Ганзориг болон Монгол Улсын гавьяат нисгэгч агсан Д.Сүрэнхорлоо нарын гэргий нар оролцлоо. 

Энэ үеэр ойг тохиолдуулан НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор ЗХУ, БНМАУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа, ЗХУ, БНМАУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа, ЗХУ-ын 2 удаагийн баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисгэгч В.А.Жанибеков нарыг нийслэл Улаанбаатар хотын Хүндэт иргэнээр өргөмжиллөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22