Dark Light
Нийгэм | 2021-03-22

УОК: Хатуу хөл хорио тогтоохгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УОК өнөөдөр хөтуу хөл хорио тогтоох эсэх асуудлаар хуралдаж  гаргасан шийдвэрийг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.

Тэрээр: “Өнөөдөр нийслэл хотод цар тахлын нөхцөл байдал маш хүнд болсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Бид энэ сарын 29-ны өдөр хүртэл шар түвшнээс улбар шар түвшинд шилжиж ажиллаж байгаа. Хатуу хөл хориог тогтоохгүйгээр 4-р сарын 5-ны өдөр хүртэл одоо байгаа улбар шар түвшиндээ байхаар шийдвэр гаргалаа. Үйлчилгээний байгууллагуудад зарим зохицуулалт хийж, 14 хоногийн хугацаанд эрсдэл гаргахгүй байх тал дээр иргэд, аж ахуйн нэгжүүд илүүтэй анхаарч ажиллах зөвлөмж гаргана. Засгийн газар, УОК-ын зүгээс аль болох аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг хязгаарлахгүйгээр ажиллаж байна. Хэдийгээр халдварын тоо нэмэгдэж байгаа ч явуулын эмчилгээний багийг гаргах ажлууд зохион байгуулагдаж эхэлсэн учраас хатуу хөл хориог зохион байгуулахгүй ААН-үүдээ хорьж, барихгүй” хэмээн хэллээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22