Dark Light
Нийгэм | 2021-03-22

С.Энхболд: Одоогийн байдлаар нийт 747 хүүхэд халдвар авсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Улсын онцгой комисс хуралдаж, хуралдаанаар гаргасан шийдвэрүүдээ танилцууллаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.  

Шөнийн хөл хорио шинжлэх ухааны ямар үндэслэлтэй шийдвэр вэ? Цагдаа нарыг шөнөжин зогсоогоод байх шаардлага байна уу, тэртэй тэргүй баар ресторанууд шөнийн цагаар ажиллахгүй байгаа шүү дээ. Тэмцэж байгаа арга барилаа хэр зөв гэж бодож байна. Хэсэгчилсэн хөл хориогоо шинжлэх ухааны ямар үндэслэлтэй гэж үзэж байна вэ? Хэдэн хүүхэд коронагаар өвдсөн байна вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: " 11 сараас хойш гурван удаагийн хатуу хөл хорио тогтоосон. Хэрвээ ингээгүй бол халдварын тоо өдгөө 4-5 мянгад хүрэх байсан. Сүүлд хорио тогтоосон БЗД-ийн 26-р хороонд сүүлийн 3 сарын хугацаанд батлагдсан тохиолдол өндөр гарсан. Хүн амын нягтаршил ихтэй. Мөн ХУД-ийн 15-р хороо голомтын тархалт өндөртэй байна. Эдгээр дүүрэг хороодод тандалт судалгааг хийж байна.

Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш нийт 747 хүүхэд халдвар авсан. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" маш үр дүнтэй болсон. Үр дүнд нь далд байсан 36 голомт, 219 тохиолдлыг илрүүлснээр тархалтыг хумиж, вакцинжуулалтын бэлтгэл ажиллагааг хангахад үр дүнтэй ажил болсон" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22