Тодруулбал: Дархан-Уул аймгийн Дархан сумаас 1 иргэн, Шарын гол сумаас 2 иргэний PCR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ. Өвөрхангай аймагт сувилалд хэвтэж байгаад энэ сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймагт ирсэн 17 иргэн байгаагаас 3 иргэнээс ийнхүү халдвар илэрлээ. Эдгээр 17 иргэний 3 нь Дархан суманд, 14 нь Шарын гол суманд тусгаарлагдаж байгааг АОК-оос мэдээллээ.
Үүнтэй холбоотойгоор Шарын гол сумаас орох, гарах хөдөлгөөн хязгаарлагдахаас гадна тус сумын хэмжээнд хэд хэдэн үйл ажиллагаа хаагдахаар болжээ.
АДМИН







Нийгэм








