Dark Light
Нийгэм | 2021-03-22

Эмнэлгүүд 1000 гаруй орны нөөцтэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж хатуу хөл хорио тогтоох эсэх асуудлыг хэлэлцэн гаргасан  шийдвэрээ танилцууллаа. 

Хуралдаанаар 4 сарын 5-ны өдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоохгүй одоо байгаа улбар шар түвшиндээ байх шийдвэр гарлаа. Мөн хурлын үеэр холбогдох албаныхан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

Сэтгүүлч: Улаанбаатар хотын хэдэн хороо эрсдэлтэй байна вэ? Гэрээр эмчлэх тооцоог хэрхэн хийсэн бэ? Орны хүрэлцээ ямар байгаа вэ? гэсэн асуултад

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан: "Өнөөдрийн байдлаар 1,000 гаруй ор нөөцөд байна. БЗД-ийн 26, 16, БГД-ийн 14 дүгээр хороо гэх мэт ер нь хороо дүүргээр голомтолсон. Иймд хэсэгчилсэн хязгаарлалт хийгдэж байгаа. Гэрээр эмчлэх түр журам батлагдсан. Шинж тэмдэг багатай, хүндрэл өгөөгүй батлагдсан тохиолдлуудыг гэрээр тусгаарлана. Иргэн өөрөө гэрийнхэнтэйгээ байхгүй гэвэл тусгаарлах байранд байлгана" гэж хариуллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16