Dark Light
Нийгэм | 2021-03-23

Төмөр замын хамгаалалтын зурвасыг давсны улмаас ачааны галт тэргэнд мөргүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төмөр замын хамгаалалтын зурвасыг давсны улмаас ачааны галт тэргэнд мөргүүлсэн осол гарчээ.

Тодруулбал, өчигдөр 07:17 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт суудлын автомашин ачааны галт тэргэнд мөргүүлсэн тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиход 63 настай, эмэгтэй иргэн “Тоёота Филдэр” загварын суудлын автомашинтайгаа “137-ын 8 км” гэдэг газар төмөр замын хамгаалалтын баганын зурвасыг мөргөн орсоноос ачааны галт тэргэнд мөргүүлсэн байсан аж.

Ослын улмаас автомашины бензин асгарсан байсныг аюулгүй болгож, тус автомашиныг өргөгчөөр төмөр замын бүсээс гаргасан бөгөөд бэртэж, гэмтсэн хүн байхгүй гэж ОБЕГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22