Dark Light
Нийгэм | 2021-03-23

Мутацад орсон вирусээс хамгаалахын тулд амны хаалт зүүх хэрэгтэй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүүлийн 24 цагт 206 хүний шинжилгээний хариу эерэг гарлаа. Ингэснээр манай улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 5392 боллоо хэмээн ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Манай улсад тус вирусийн шинэ төрөл буюу мутацад орсон вирус орж ирвэл яаж эмчлэх вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

"Эрүүл мэндий сайдын 142-р тушаалаар ажлын хэсэг байгуулсан бөгөөд энэ хүрээнд лабораторийн гурван эмчийг Японд сургахаар төлөвлөж байна. 11-р сарын 10-нд дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш буюу 12-р сард халдварын 150 тохиолдолд тандалт хийсэн. Одоогоо манай улсад илрээгүй байна. Гэхдээ мутацад орсон вирус ороод ирвэл яаж эмчлэх вэ гэж айхаас илүү халдвар хамгааллын дээрх энгийн дүрмийг сахиснаар өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ халдвараас хамгаалах боломж бийг иргэд чухалчлах хэрэгтэй. Дэлхийн 124 орны эрдэмтэд үүн дээр судалгаа шинжилгээ хийж байгаа бөгөөд мутацад орсон хувилбарыг эмчлэх арга зүйг судалж байна" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22