Dark Light
Нийгэм | 2021-03-23

Ковид 19-ийн халдвартай 300 орчим хүн гэрээр эмчлэгдэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр /2021.03.22/ УОК-ын хуралдааны дараа холбогдох албаныхан мэдээлэл хүргэхдээ эмнэлгүүдэд 1000 гаруй орны нөөц байгаа талаар мэдэгдсэн билээ. Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн яамны мэдээллийн цагаар сэтгүүлчид энэ талаар тодруулан асуулаа. 

Сэтгүүлчийн: 1000 ор бодит байдал дээрх хүрэлцээг хангаж чадах тоо эсэхийг тодруулж байна гэсэн асуултад Эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр: "Нийтдээ 1700 орчим орыг Ковид 19-ийн өвчлөлтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулаад байна. Одоогийн байдлаар 1500 орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Цаашдаа дахин ор гаргах зохицуулалтыг төлөвлөгөөний дагуу хийсэн. Гэхдээ бүх эмнэлгүүдээ Ковид эмчлэх эмнэлэг болгож болохгүй. Тийм учраас гэрээр тусгаарлах, эмчлэх энэ аргыг хэрэгжүүлж байна. Монгол улсад нийт бүртгэгдсэн өвчлөлийн 85 орчим хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж байна. Дэлхийн жишигт хөнгөн хэлбэрийн өвчтнүүдийг гэрээр эмчлэх жишгийг нилээд эрчимжүүлж байна.  Нийт хөнгөн өвчлөлийнхөө 50-60 орчим хувийг гэрээр эмчлэх боломжтой гэсэн судалгааг эрүүл мэндийн яамны холбогдох хүмүүс гаргасан. Энэ дагуу Эрүүл мэндийн сайд тушаал гарган зохион байгуулалтыг хийн ажиллаж байна. Одоогийн байдлаар 300 орчим хүн гэрээр эмчлэгдэж байна. "гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22